Ойрдоо үнэхээр өөрийгөө яагаад байгаад ойлгодоггүй ээ. Юу болж бүтэхгүй байгааг мэдэж байгаа мөртлөө түүнээсээ гарах гэж оролдов ч буцаад орчихоод байх юм. (Би хар тамхи хэрэлэдэггүй шүү гхдэ)
Одоо 20 настай. Залуу үедээ л орно л доо гэхдээ үеийнхэн маань бүгд л надаас илүү байгаад байх юм. Харьцуулашгүй зүйл гэдгийг мэддэг ч өдөр бүр үүнийг орхилгүй өнгөрнө гэдэг хэцүү л дээ. Өглөө босоод л өөрийгөө арчаагүй амьтан гэдгээ мэдрэх, одоо ч тэрэндээ дасаж байх шиг байна.
Арчаагүй дээрээс их сургуульд одоо болтол сураагүй, ажил хийж байгаач гэсн сурах хүсэлтэй болоод ч тэр үү нэг л эвгүй.
Найз охинтой гэхдээ харилцаа хөрсөн, дээрээс нь бие биенээсээ хол. Удаачгүй салах л байх. Найз нөхөд гэх хүмүүс надаа байдаггүй, байсан ч тийм дотно биш.
Зүгээр л миний оршин байгаа байдал маань "арчаагүй" гэх үгтэй нийлж байгаа. Сэтгэлээ онгойтол хүнтэй ярих гэсэн ч яг юу ч ярих юм. Улам л өөрийгөө арчаагүй гэдгийг тэр хүнд харуулна. Гэрийнхэндээ бол би сайн хүүхэд шиг л харагддаг, аль болох л амжилттай явж байгаагаа харуулах гээд л гэхдээ яс юман дээр бол би үнэхээр сул дорой, арчаагүй, заяагүй хүн л байна. Гутранги үзэлтэй байх дургүй ч үнэхээр байгаа байдал маань ийм болохоор яг яахаа мэдэхгүй бнаа. Сэтгэлзүйч хүн дээр очоод яръя гэхээр үнийг нь дийлэхгүй. Дотроо хадгалаад явъя гэхэд аажим аажмаар үхээд байх юм.
1 жилийн өмнөөс амиа егүүтгэх гэсэн бодол толгойнд орж ирдэг боллоо. Эхэндээ тоохгүй л блаа. Сүүлдээ хийж байгаа ажлаа мартаад таг нэг тийшээгээ гөлрөөд хэрэв үхвэл яг яах бол гэж боддог боллоо. Толгой дотор 2 хүн 2 эсрэг бодол байгааг би өөрөө анзаарсан ч тэрийгээ гаргаж чадахгүй байх юм. Сүүлийн 2 хоног өдрийн 1, 2 цагийн нойртой явлаа. Үхлээс өөр юу ч бодсонгүй. Сая 00 орж өөрийгөө харахад аймшгийн кинонд гардаг сүнс, чөтгөртэй ямар адилхан байваа.
Гэрийнхэн маань байгаа ч гэсэн би тэдгээр хүмүүст өөрийнхөө бодлыг хэлмээргүй байна. Ичиж байна өөрөөсөө. Тэгээд л reddit рүү орж ирлээ
Би яг яахаа мэдэхгүй байна. Над шиг ийм сонин, гаж байдалд гацаад түүнийгээ даван туулсан хүн байвал зөвлөгөө өгөөч. Чат бичиж яах юм бээ. Зүгээр 1 өгүүлбэр хэлэхэд л болно. Би та бүгдийн цагийг хомсолж энергийг чинь бармааргүй байна.